
Өнөөдөр Intel зөөврийн компьютерт зориулсан 5GHz хурдтай процессоруудыг танилцуулж, салбартаа томд тооцогдох амжилтын эзэн болов. Учир нь тэдний танилцуулсан процессорын ачаар хэрэглэгчид анх удаа зөөврийн компьютероос 5GHz хурдтай процессор ашиглах боломж бүрдэж байгаа юм.
Тодруулбал 8 core-той Intel Core i9-9980HK процессор 5GHz болон үүнээс дээш хурдаар ажиллах хүчин чадалтай бөгөөд уг процессор Intel-ын хамгийн сүүлийн үеийн, 2.4 GB/сек хурдтай сүлжээний картыг дэмждэг байна.
Intel шинэхэн Core i9-9980HK процессороо гурван жилийн өмнөх процессоруудаас 4K бичлэгийг 54 хувиар хурдан янзлах (edit) бөгөөд тоглоом тоглоход 56 хувиар илүү сайжирсан гэжээ. Энэхүү процессороор тоноглогдсон Acer, Asus, Dell, HP, Razer, Lenovo, MSI гэсэн брэндүүдийн зөөврийн компьютерууд өнөөдрөөс худалдаалагдаж эхлэх аж.