
Өнгөрсөн Лхагва гарагт Microsoft АНУ-ын Нью Йорк хотод арга хэмжээ зохион байгуулж хэдхэн хоногийн өмнө танилцуулсан 50 инчийн Surface Hub 2S-ын өөр нэгэн хувилбар болох 85 инчийн Surface Hub 2-г танилцуулжээ.
Surface Hub 2-ын гол зорилго нь багийн ажил, хурал, уулзалтыг илүү үр дүнтэй мөн хялбар болгох юм.
50 инчийн Surface Hub 2S-ийн дэлгэцийн урт өргөний харьцаа нь 3:2 байсан бол том загвар болох 85 инчийнх нь 16:9 байх гэнэ. 85 инчийн Surface Hub 2-ийн дэлгэцийн хэмжээнээс өөрөөр үзүүлэлт, үнэ зэрэг мэдээллийг ил болгоогүй бөгөөд 2020 онд худалдаалж эхлэх ажээ.
Харин 50 инчийн Surface Hub 2S 9,000 ам.долларын үнэтэйгээр энэ оны 6-р сараас эхлэнхудалдаалагдана.
Surface Hub 2S-ын товч үзүүлэлт:
Дэлгэц: 50 инч (3840 x 2560)
Процессор: Intel 8-р үеийн i5
Шуурхай санах ой: 8GB
Багтаамж: 128GB SSD
Жин: 28 кг
Батарей: Бүрэн цэнэглэсэн тохиолдолд 2 цаг ажиллана.

Surface Hub 2S-ыг зөвхөн дэлгэцийн зориулалтаар ашиглаж болох ч үүний нэг онцлог нь хүчин чадлыг нь нэмж болдогт оршино. Тодруулбал, Surface Hub 2S-т таарах, илүү хүчин чадалтай процессорууд ирэх жилээс эхлэн худалдаанд гарах юм. Иймд хэрэглэгч өөрийн хэрэгцээндээ тохируулан Surface Hub 2-г компьютер эсвэл дэлгэц болгон ашиглаж болно.