Breaking News

ЭНЭТХЭГИЙН 21 СУРАГЧ КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАМЫН АЛДААНААС БОЛЖ АМИА ХОРЛОЖЭЭ


            





















Энэтхэгийн Телингана мужид 21 сурагч дунд сургуулийн төгсөлтийн шалгалтдаа хангалтгүй дүн авсандаа цочирдон амиа хорлосон тухай "Fox news"  телевиз мэдээлж байна.

            Өнгөрсөн сард тус мужид нэг сая орчим сурагч төгсөлтийн шалгалт өгснөөс 350 мянга нь хангалтгүй дүн авчээ. Ийм олон сурагч шалгалтдаа унасныг олон сая эцэг эх шалгалтын компьютерийн програмын алдаатай холбон үзэж байгаа аж.

            Олон мянган хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, жагсагчдыг зарим улс төрийн нам дэмжсэний үр дүнд тус мужийн захиргаа төгсөлтийн шалгалтад хангалтгүй дүн авсан бүх сурагчийн тестийг дахин шалгахаар болжээ.


Мужийн захирагч Калвакунтла Чандрашекхар Рао сурагчдад хандан яаруу алхам хийхгүй байхыг уриалж, “Шалгалтад унах нь амьдрал дууссан хэрэг биш. Амьдрал маш үнэтэй. Шалгалтад унасан ч амьдралд өөр олон шинэ боломж гарч ирдгийг тунгаан бодно уу” гэжээ. 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *