Breaking News

Технологийн хувьцаануудын тэлэлт үргэлжлэв

Энэ онд тасралтгүй давамгайлж байгаа технологийн компаниудын хувьцааны өсөлт төгсөх шинж алга. Хөрөнгө оруулагчид ашгаа аваад гарахын оронд орон зайг дүүргэх бодлого баримталж байна. 

Технологи бусад аль ч салбараас илүү өсөлттэй байгаа. Он гарсаар 17 долоо хоног өнгөрөхөд технологийн хувьцаа ганцхан удаа хасах үзүүлэлттэй гарав. Дөрвөн сарын хугацаанд тус салбарын нийт үнэлгээ нэг их наяд ам.доллараар тэлсэн байна. Өсөлтийн ийм зах зээл урьд үзэгдээгүй үнэлгээний түвшинд хүрсэн хэдий ч өгөөж нь бас бусад салбараас илүү гарчээ. АНУ-ын Jefferies фирмийн хувьцааны стратегич Стивен ДеСанктис “Технологийн урсгалд цагаан халуурал болж байна” гэж үйлчлүүлэгчдэдээ бичжээ. 26-нд дууссан долоо хоногт АНУ-ын бирж дээр арилжаа хийдэг топ гурван сан хамгийн их сонирхол татсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Америкийн хувьцаануудаас нийтдээ зургаан тэрбумын хөрөнгө гарсан бол технологийн хувьцааны авдарт 1.3 тэрбум ам.доллар нэмэгдэв. 23-ны өдрийн үлэмж хэмжээний арилжааны дүнгээр тодорхойлогдсон долоо хоногт Vanguard санд 440 сая ам.доллар орж иржээ. 21 тэрбумын хөрөн­ гөтэй сангийн хувьд энэхүү мөнгөний урсгал долоо хоногийн түүхэн дээд хэмжээ боллоо.

Эднийх саяхан өрсөлдөгч XLK санг нэгтгэснээр технологийн хувьцааны зах зээлд хамгийн цар хүрээтэй тоглогч болсон. 
Vanguard-ын хамгийн том багц харьяалагддаг Аpple компани мягмар гарагт тайлангаа нийтлүүлнэ. Microsoft хоёр дахь том эзэмшил болдог ба нийлээд тус сангийн нийт эзэмшлийн 30 хувийг бүрдүүлдэг байна. 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *