Breaking News

Фэйсбүүк тун удахгүй ийм болно

Фэйсбүүк жил бүр F8 нэртэй арга хэмжээ зохион байгуулж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулдаг билээ. Энэ удаад ч мөн уламжлал ёсоор олон тооны шинэ нэмэлт, үйлчилгээ зэргийг танилцуулсны нэг нь Фэйсбүүкийн үндсэн дизайны өөрчлөлт байлаа.

Фэйсбүүкийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг “Энэхүү өөрчлөлт сүүлийн таван жилийн дотор хийсэн хамгийн том өөрчлөлт байх болно. Мөн бид хуучин кодоо сайжруулах бус бүхнийг эхнээс нь эхлэн бичиж байгаа тул Фэйсбүүк ашиглахад өмнөхөөсөө хурдан болж байгаа” гэжээ.

Уг шинэ дизайн нь өмнөх дизайнаасаа хавьгүй энгийн мөн хамгийн гол нь хэрэглэгчид өөрийн харьяалагддаг “group”-тэй харьцахад илүү хялбар байх аж. Марк Зукерберг “Фэйсбүүкийн групп асар идэвхтэй ашигладаг бөгөөд өдгөө 400 сая гаруй хэрэглэгч ямар нэгэн “учир утгатай” группт бүртгэлтэй байна” хэмээн дурдсан байна. Мөн олон жилийн турш өөрчлөгдөөгүй Фэйсбүүкийн айкон хүртэл өөрчлөгдөж “илүү амьд, орчин үеийн” болжээ.

Ирэх саруудад хэрэглэгчдэд хүрэх энэхүү шинэ дизайн нь харанхуй горим болон newsfeed-ээ гүйлгэж байгаад тодорхой нэг хэсгийг нь сануулах буюу хадгалах боломжийг олгох ажээ. 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *