Breaking News

Самсунг 90 градусын өнцгөөр эргэдэг дэлгэцтэй шинэ телевиз танилцуулжээ

Самсунг компани залуу үеийнхэнд зориулсан “Sero” нэртэй шинэ загварын телевиз бүтээснээ зарлажээ.

“Sero” нь солонгос хэлээр “босоо байрлалтай” гэсэн утгатай үг гэнэ. Хэвтээ байрлалаас 90 градус эргэж босоо байрлалд шилжиж болдог дэлгэцтэй тул ийм нэр өгсөн байна.

Гар утасны аппликэйшнуудаа том дэлгэцэн дээр ажиллуулахад зориулж ийм шийдэл бодож олсноо Самсунг тайлбарлажээ.

Хэдийгээр уг бүтээгдэхүүнээ залуу үеийнхэнд (millenial) зориулсан гэж мэдэгдэж байгаа ч үнэ нь тийм ч хямдхан биш гэнэ. Шинэ телевизийн 43 инчийн загвар тавдугаар сарын сүүлээр Өмнөд Солонгосын зах зээлд 1.89 сая воноор зарагдаж эхэлнэ. Энэ нь ойролцоогоор $1,623 орчим юм.

“Sero” телевиз гадаад орнуудын зах зээлд хэзээ зарагдаж эхлэх тухай Самсунг мэдээлээгүй байна. 
Эх сурвалж: samsung.com
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *