Breaking News

Нотр-Дамыг “3D принтер”-ийн тусламжтайгаар сэргээнэ



 












Нотр-Дамыг “3D принтер”-ийн тусламжтайгаар сэргээж болно гэж Нидерландын “Конкр 3D” компани мэдэгдэж байна. 

3D хэвлэлийн технологийг ашигласнаар харьцангуй богино хугацаанд сүмийг сэргээн засварлаж болохоос гадна чулуун заслаас илүү хямд өртөгтэй.

Голландчуудын тооцоолсноор готик хэлбэрийн ус зайлуулах хоолойг л гэхэд 24 цагийн дотор бүтээж болно. Үүнд ердөө л 2500-5000 евро зарцуулагдах нь урлаачид чулуугаар сийлснээс хэд дахин хямд тусна гэжээ.

Тус компани сүмийн жижиг хэсгүүдэд үнс, буталсан шохой, бэх, органик бус нэгдэл ашиглахаар төлөвлөжээ. Үүнээс гадна байгууламжийн өвөрмөц түүхийг хадгалан үлдэх зорилгоор тухайн газраас цуглуулсан үнсийг хэрэглэх санал гаргасан байна.

Парисын Дарь эхийн сүм гэдгээрээ алдартай Нотр-Дамын сүмд өнгөрсөн 4-р сарын 15-ны орой гал гарсан юм. Энэ үеэр барилгын дээвэр, ганжир, цагны хэсэг шатсан.

Францын Засгийн газар газар 4-рсарын 24-ний өдөр хуралдаж, Парисын Дарь эхийн шатсан сүмийг сэргээх, засварлах тухай хуулийн төслөө танилцуулсан юм.


Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *