Breaking News

Фэйсбүүк мессенжер үйлчилгээг гар утасны дугаараар баталгаажуулна














 






2019 оны тавдугаар сарын 5-наас ОХУ-д фэйсбүүк мессенжер үйлчилгээ ашиглахын тулд гар утасны дугаараар баталгаажуулах Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэллээ. Фэйсбүүк мессенжер ашиглахыг хүссэн хэрэглэгч гар утасны оператор компаниараа дамжуулан бүртгүүлэх юм.

Бүртгэлийн процесс 20 орчим минут үргэлжилнэ гэж тооцож байгаа бөгөөд хэрэглэгчийн өгсөн мэдээлэл түүний хувийн мэдээлэлтэй таарч байвал бүртгэн авч нэг удаагийн регистерийн дугаар өгөх ажээ. Хэрвээ хэрэглэгч фэйсбүүк мессенжер үйлчилгээг ашиглахаа боливол оператор компанид мэдэгдэх ёстой. Харин үйлчилгээгээ дахин сэргээхийг хүсвэл өмнөх регистерийн дугаарыг сэргээх ажээ.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *