
“Jaguar Land Rover” компани 2018 онд Их Британи, БНХАУ-ын зах зээл дэх үйл ажиллагаанаас алдагдал хүлээж, АНУ-ын зах зээлд ашигтай ажилласнаа мэдэгджээ.
“Jaguar Land Rover”-ийн толгой компани “Tata Motors”-ийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд 3.9 тэрбум ам.доллароор буураад байна. Дэлхийд борлуулалт нь 4.6 хувиар буурсан ч АНУ-ын зах зээлд борлуулалт түүхэн дээд хэмжээнд буюу 123 мянга хүрч, 7.3 хувиар өсжээ.
Эх сурвалж: The Verge