Breaking News

“Microsoft” дахин “Хамгийн үнэ цэнтэй компани” боллоо

“Microsoft” корпорацын гуравдугаар сарын 31-нээр эцэслэсэн санхүүгийн жилийн I улирлын үзүүлэлт эдийн засагчдын таамгаас сайн гарсан байна.

Ингэснээр “Nasdaq”-ийн биржийн пүрэв гарагийн арилжаагаар хувьцааны ханш нь өсөж, “Microsoft” дахин "Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани” боллоо. Хувьцааны ханшаар илэрхийлэгдсэн зах зээлийн үнэлгээ нь 996 тэрбум ам.доллар хүрээд байна. Энэхүү "Дэлхийн хамгийн үнэ цэнтэй” компани” цолыг эзэмшиж байсан “Apple” компанийн хувьцааны ханшаар илэрхийлсэн зах зээлийн үнэлгээ нь 976 тэрбум ам.доллар болсон бөгөөд гуравдугаар сарын 31-нээр эцэслэсэн санхүүгийн жилийн II улирлын тайлан нь мягмар гарагт гарах юм.

Эх сурвалж: bloombergtv.mn/
microsoft.com
 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *