Нэмж хэлэхэд энэ салбарыг зөвхөн мөнгөн дүнгээр нь бус нөлөөллийн бусад үр дүн буюу улс төр, аялал жуулчлал, соёл, худалдаа талаас нь стратегийн давуу байршил бүтээгч салбар ч гэж нэрлэж байгааг анхаарах ёстой. Стратегийн ордуудынхаа орлого, ашгийг эдийн засгийн өгөөж багатай зам, барилга байшин барих, нийгмийн халамжид зарцуулаад дуусгах биш дээрх бүтээлч салбаруудад оролцож, дэмжиж, хөрөнгө оруулж, үндэстний үнэ цэнийг авчрах нь л хамгийн ухаалаг стратеги билээ.
Тэд өртөг бууруулж, нэмүү өртөг шингээж, өндөр технологижсон хөдөө аж ахуйг бий болгосноор эрүүл, гарал үүслийн баталгаатай, датажуулалтаараа дэлхийн махны зах зээлд хэрэгцээт тоглогч болж чадсан.
Монгол Улс Хятадтай хил залгаа мөртлөө 2016 онд мах, махан, сүүн бүтээгдэхүүний экспорт нь 34 сая ам доллар байсан бол Хятадаас 18 мянган км алс хол, өөр тивийн Уругвай улс 500 орчим сая ам.доллар олжээ. Уругвай улс Бразил, Аргентин гэсэн хоёр том хөрштэй, 3.5 сая хүн амтай. Энэ утгаараа манайх шиг геополитикийн хувьд ойролцоо орчинтой гэхэд буруудахгүй. Тэд блокчейн технологид суурилсан махны мөшгилтийн системийг амжилттай хэрэгжүүлснээр хоёр том хөршөө махны экспортоор “цохиж” 2016 онд дээрх чиглэлийн экспортоо 2.56 тэрбум ам.долларт хүргэжээ.
Тэд өртөг бууруулж, нэмүү өртөг шингээж, өндөр технологижсон хөдөө аж ахуйг бий болгосноор эрүүл, гарал үүслийн баталгаатай, датажуулалтаараа дэлхийн махны зах зээлд хэрэгцээт тоглогч болж чадсан. Өнөөдөр Уругвайн малчид, фермерүүд ухаалаг утас, таблет дээр ажиллаж байна. Хятадын тариаланчид өглөө босоод утсаа асаагаад, дроноо нисгээд талбайгаа хэрхэн бодсон шиг нь услахыг харж суунгаа хятад ногоон цайгаа оочилж сууна.
Монгол малчин хэзээ хөдөлмөрийн бүтээмж хүртсэн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч болох бол?
Хэрвээ бид ухаалаг бас бүтээлч байж чадвал улсынхаа тэргүүлэх салбаруудад дэлхийн мөнгөн урсгалыг татах, төсөөлж ч байгаагүй өөрчлөлтөө авчрах бүрэн боломж бий. 2050 онд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх таамаг бий бөгөөд хүнсний хомсдол улам ойртож, төсөөллөөс хальж бодит байдал руу шилжиж байна. Энэ аюул, түүнийг дагах өсөн нэмэгдсээр байх хэрэгцээнд Билл Гэйтс, Ричард Брэнсон, Жаз Сузи Велш, Масаоёши Сон тэргүүтэй хүн төрөлхтөнд тус нэмэр болох хүсэлтэй, шийдэл хайсан дэлхийн хөрөнгө оруулагчдын цуваа тасрахааргүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “Бид далайд гарцгүй ч “Хүн” гэх далайд гарцтай ард түмэн” гэсэн үг нь бидний стратегийн уриа ч байж болохоор чухал ойлголт. Хөдөө аж ахуйн салбартаа технологийн бэлэн байдлаа сайжруулах буюу Юмсын интернэт, Хиймэл Оюун, Блокчэйн технологи, Биг Дата, Дрон технологи зэрэг тэргүүлэх технологиудыг хөгжүүлж, ашигласнаар жилийн 80 хувийн өсөлттэй байгаа хөдөө аж ахуйд стартапын инноваци, хөрөнгө оруулалтыг татах стратегийн байршил, эко брэнд, бусад нөхцөлдүүлэгч хүчин зүйлс бидэнд байна. Гагцхүү өсөн нэмэгдэж байгаа зах зээлд ухаалаг технологиор зэвсэглэж, бүтээлчээр өөрчлөгдсөн Монгол л хүчтэй оролцож чадна.
Үнэндээ мөн чанар нь геополитикийн нөхцөл байдлуудаас болж стратегийн дархлааг бий болгохын тулд дижитал шилжилт хийсэнг хэн ч ярьдаггүйтэй адил юм.
Ер нь улс орон өөрчлөгдөх, Аж үйлдвэрийн IV хувьсгалд нэгдэх, дээрх яриад байгаа өөрчлөлтүүд зэргийг хийхэд зөвхөн технологи хангалтгүй. Хүний капитал, мэдлэг, хандлага өөрөө гол хүчин зүйлс нь. Эстони улс хэрхэн дижитал шилжилт хийснийг л бид яридаг. Үнэндээ мөн чанар нь геополитикийн нөхцөл байдлуудаас болж стратегийн дархлааг бий болгохын тулд дижитал шилжилт хийсэнг хэн ч ярьдаггүйтэй адил юм.
Улс орны жинхэнэ баялаг болох хүмүүн капиталыг энтерпренер сэтгэлгээтэй, бүтээлч иргэд болгон бэлдэх замаар улс орны өнцөг булан бүрт инноваци, бүтээлч байдлыг бүрдүүлэх тогтолцоог бий болгох нь улс орны хөгжих, өрсөлдөх чадвараа богино хугацаанд нэмэгдүүлэх гол жанжин шугам юм.
Нэмэлт мэдээлэл болгоход, хөгжлийн моделуудыг бүрэн зурагласан “Бүтээлч Үндэстэн” төслийг гадаад, дотоодод төгссөн хэсэг судлаач залуус нэгдэн боловсруулж, дуусаад байгааг энэхүү нийтлэлээр дамжуулан дуулгахад таатай байна. Бид бодлогын болоод хүний капиталын чадавхийг дээшлүүлэх замаар өөрсөддөө санаа тавиж, санаачилга гаргахгүй бол бидэнд тулгарч буй асуудлууд улам томорсоор, боломж алсарсаар байх болно.
Эцэст нь хэдэн тоо бодоход л том сэтгэхээс өөр аргагүй болж байгаа биз. Томоор сэтгэ үгүй бол том сэтгэдэг бусад улсын тоглоомыг хөндлөнгөөс үзэхээс өөр гарцгүй үзэгч улс л болно гэдэг аж үйлдвэрийн IV хувьсгалын бичигдээгүй хууль бидэнд үйлчилнэ. Өдөр бүр Монгол Улсад алдагдсан боломжийн өртөгийн төлбөрийг ирээдүйд төлөх өр үүсэж байгаа гэдгийг мартаж болохгүй . Үзэгч улс уу, тоглогч улс болох уу ? Цаг явж эхэлсэн.
Өө уучлаарай цаг явж эхлээгүй тоглоом аль хэдийн эхэлсэн. Орох уу ?