Өнгөрсөн 2-р сард нээлтээ хийн нэг сарын дотор 50 сая бүртгэлтэй тоглогчтой болж чадсан Apex Legends тоглоомын гар утасны хувилбар дээр ажиллаж байгааг хөгжүүлэгчдийнх нь зүгээс мэдэгджээ.
Apex Legends-ын гол өрсөлдөгч болох PUBG, Fortnite гэсэн тоглоомууд мөн л нээлтээ хийснээс хойш хэсэг хугацааны дараа гар утасны хувилбараа гарган тоглогчийн тоогоо олон саяар нэмсэн байдаг. Жишээлбэл өнгөрсөн 12-р сарын байдлаар зөвхөн PUBG Mobile-ын тоглогчдын тоо 200 сая орчимд байсан билээ.
Мэдэгдлийнхээ үеэр гар утаснаас гадна олон сая тоглогчтой зах зээл болох Хятадын зах зээлд Apex Legends-ыг нэвтрүүлэх зорилготой байгаагаа мөн дурджээ.
Одоогоор гар утасны Apex Legends-ын албан ёсны нээлтийн огноо зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл ил болоогүй байна.