Frontier компьютерыг AMD болон Cray компаниуд хамтран бүтээж байгаа бөгөөд бэлэн болсон үедээ дэлхийн хамгийн хурдан компьютер гэсэн нэрийг зүүх аж. АНУ-ын Эрчим хүчний департамент уг exascale супер компьютерыг захиалан хийлгэж байгаа гэнэ.
2021 онд албан ёсоор угсрагдаж дуусах тус компьютерыг цөмийн, цаг уурын судалгаа зэрэг олон төрлийн ажилд дайчлах юм байна. АНУ-ын Эрчим хүчний департаментын нарийн бичгийн дарга Рик Перри “Frontier-ын хүчин чадлын тусламжтайгаар бид шинжлэх ухааны чиглэлд дэлхийд тэргүүлэх боломжтой болох бөгөөд цаашлаад дэлхийн нийт хүн амын нийгэм, эдийн засгийг сайжруулахад оролцох болно. Түүнчлэн манай орны эрдэмтдэд дэлхийн зэрэглэлийн өгөгдөл болон түүнийг боловсруулах үүд хаалга нээгдэнэ. Ингэснээр дараагийн томоохон нээлтүүд АНУ-д төрөх боломжтой болох юм ” хэмээжээ.
Хүчин чадлын хувьд бидний хэрэглэдэг энгийн компьютероос хэдэн мянга дахин их exascale супер компьютерүүпийн хүчин чадлыг “exaflops” гэсэн нэгжээр хэмждэг. 1 exaflops хүчин чадалтай супер компьютер секундэд 1,000,000,000,000,000,000 (10-ын 18 зэрэг) тооцоолол хийх боломжтой байдаг бол Frontier нийт 1.5 exaflops хүчин чадалтай ажээ.
Frontier-ын хүчин чадлыг энгийнээр тайлбарлавал:
- Гэрт байдаг интернетийн холболтоос 24 сая дахин илүү мэдээлэл дамжуулах хурдтай (bandwith)
-100 мянган HD киног нэг секундэд боловсруулна
-678 м.кв буюу хоёр ширхэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэйНийтдээ 145 орчим км үргэлжлэх холболтын утастай
АНУ-ын Засгийн газар Frontier-ээс гадна Aurora нэртэй супер компьютерыг Intel болон Cray гэсэн компаниудтай хамтран бүтээж байгаа бол БНХАУ-ын бүтээж буй exascale супер компьютер 2020 он гэхэд бүрэн ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Одоогоор БНХАУ-д дэлхийн хамгийн хурдан гэгддэг супер компьютеруудын 227 нь байгаа бол АНУ-д 109 ширхэг байдаг.
Цөмийн зэвсгийн судалгааны зориулалтаар хийгдсэн, дэлхийд хүчин чадлаараа хоёрт ордог Sierra супер компьютер
Эх сурвалж: The Verge