Breaking News

Гар утсаараа агаарын чанарыг хэмждэг болно

Эстонийн Тартусын их сургуулийн эрдэмтэд гар утсаа ашиглан агаарын чанарыг хэмжих  судалгааг хийж байгаа юм байна. 

Агаар дахь хорт бодисуудыг хэмждэг мэдрэгчийг Испанийн Барселона хотод болсон үзэсгэлэнгийн үеэр Эстонийн эрдэмтэд танилцуулсан нь ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн сонирхлыг татжээ.

Одоо  тэдний хийж  байгаа төхөөрөмжөөр гудамжинд гараад хэмжилт хийх боломжтой аж. Гар утсанд суурилуулах мэдрэгчийг 2 жилийн дараа гэхэд зохион бүтээж дуусгаж магадгүй гэж судлаачид хэлжээ.  
Эх сурвалж: www.ut.ee/en
 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *