Ийн Европын 22 улсын 35 мянган хэрэглэгч, 22 эксперт, үйлдвэрлэлийн зургаан группээс санал авсан Ericsson ConsumerLab-ын судалгаагаар ухаалаг утас хэрэглэгчид 5G үйлчилгээнд хамрагдахын тулд одоогийнхоос илүү үнэ төлөхөд бэлэн байгааг нь тодорхой болжээ. Урьд өмнө байгаагүй боломж, бололцоо бүрдүүлж байгаа нь нэмэлт зардлыг зөвтгөх шалтгаан хэмээн судалгаанд хамрагдсан энгийн хэрэглэгч, мэргэжилтнүүд тайлбарлав.Ирэх 2-3 жилд хэрэглээний цар хүрээ нь эрс нэмэгдэх 5G сүлжээний ачаар үүсэх шинэ төрлийн үйлчилгээнд нэмэлт үнэ төлөхөд бэлэн хэмээн судалгаанд хамрагдагчдын 70 хувь нь үзсэн байна. Үйлчлүүлэгчдийн зарим нь одоогийн 4G үйлчилгээний тарифаас даруй 32 хувиар илүү үнэ төлөхөөс ч татгалзах зүйлгүй хэмээн хариулжээ.
Судалгаанд хамрагдсан хэрэглэгчид олон төрлийн шинэ үйлчилгээ бүхий 5G сүлжээнд дунджаар одоогийнхоос 20 хувь илүү үнэ төлөхөд дургүйцэхгүй гэсэн бодолтой байна.
Эх сурвалж: Ericsson.com/consumerlab
Засгийн газрын мэдээ сонин