Breaking News

"Dropbox" алдагдлаа 60 дахин бууруулж, орлогоо 22 хувиар өсгөв

Үүлэн тооцооллын системд суурилсан файл байршуулах программ хангамж үйлдвэрлэгч “Dropbox” компани 2019 оны I улиралд 385 сая ам.долларын борлуулалт хийсэн нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт боллоо.

Тус компани өмнөх оны эхний улиралд 465 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан бол энэ жил алдагдал нь 60 дахин буурч, 7.7 сая ам.доллар болсныг онцолж байна. Төлбөртэй үйлчилгээний хэрэглэгчийн тоог өсгөж чадсан нь орлого өсөж, алдагдал буурахад нөлөөлсөн гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Дрю Хьюстон онцоллоо. “Dropbox”-ийн төлбөрт үйлчилгээ авдаг хэрэглэгчийн тоо өнгөрсөн онд 11.5 сая байсан бол өнөөдрийн байдлаар 13.2 сая болж өсөөд байна. Нэг хэрэглэгчээс олох дундаж орлого 121 ам.доллар болж нэмэгджээ.

Тайлангийн мэдээний дараа тус компанийн хувьцааны ханш гурван хувь давж өслөө.
Эх сурвалж: BloombergTV.mn
            
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *