Breaking News

Xiaomi-гийн “ухаалаг” хогийн сав

 



















Айл гэрийн зориулалттай төрөл бүрийн өвөрмөц цахим бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж буй Xiaomi компанийн ээлжит содон бүтээл нь сенсор мэдрэгчтэй Ninestars Smart “ухаалаг” хогийн сав болов. 
Удирдлагын ухаалаг технологи, хэд хэдэн товчлуур, алсын зайнаас чимээгүй нээгдэж хаагддаг таг бүхий уг загварыг БНХАУ-ын дотоодын зах зээлд 129 юань буюу 19 ам.долларын үнээр нийлүүлж байна.

Хогийн савны багтаамж 10 литр. Автомашинд хэрэглэдэг дээд зэрэглэлийн ABS хуванцар их бие бүхий уг сав нь таагүй үнэр тархахаас сэргийлсэн бүрэн битүүмжлэлтэй. Таглааг чимээгүй, жигд нээж хаах үүднээс хогийн саванд цохилт шингээгч амортизатор, дуугүй ажилладаг цахилгаан мотор ашигласан байна.

Хогийн савны таглааны дээд хэсэгт хэт улаан туяаны сенсор чип суурилуулсан тул жишээ нь хэрэглэгчийн гар ойртоход автоматаар нээгдэж, холдоход хаагдана. Ийм шийдлийн ачаар гэрийн эзэгтэй гараараа хогийн савны таглааг нээж, онгойлгох шаардлагагүй болж байгаа юм. Мэдрэх зайг 6-30 сантиметрийн хооронд тохируулж болно. Мөн шаардлагатай тохиолдолд гараар ажиллуулах товчлууртай. “Ухаалаг” хогийн сав хоёр ширхэг АА форматын зайгаар ажиллах ба худалдаанд элбэг байдаг ердийн шүлтийн зай ашиглах тохиолдолд хогийн сав 17 сар ажиллах чадвартай.

Тус компанийн 2018 онд гаргасан өөр нэг “ухаалаг” хогийн сав нь хогийн уутаа автоматаар битүүмжилж, шинээр сольдог байсан бол энэ удаагийн загварт уг функцийг оруулсангүй.

                                                                                     Эх сурвалж: Gizmochina.com

                                                                                                                  xiaomitoday.it                                                                                                                                           "                                            Засгийн газрын мэдээ" сонин 


Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *