Breaking News

БНСУ пуужингаас эсэргүүцэн хамгаалах чадамжаа бэхжүүлнэ

 



















БНСУ бүх төрлийн тэр дундаа Умард Солонгосын аюул заналхийллийг саармагжуулахын тулд пуужингаас эсэргүүцэн хамгаалах чадамжаа бэхжүүлэх болно. Ийм мэдэгдлийг энэ Даваа гарагийн өглөө Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Чве Хён Су хэвлэлийн бага хурал дээр хийгээд  байна.

Тэрээр  Умард Солонгосын  бага  тусгалтай пуужингийн аюул заналхийллийн эсрэг зогсох пуужингаас эсэргүүцэн хамгаалах өөрийн гэсэн системтэй болохоор ажиллаж байгааг  мэдэгдсэн юм. Умард Солонгос  энэ сар гарснаас хойш хоёр ч удаа бага тусгалын пуужингууд харваж, олон улсын  болгоомжлолыг төрүүлээд байгаа. Япон АНУ  энэ пуужингуудыг нь баллистик байх  магадлалтай гэж үзэж байгаа юм.

Харин Хятад, Өмнөд Солонгос улсууд яг баллистик байсан гэж батлах боломжгүй байгааг анхааруулж, мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй  бүс болгоход чиглэгдсэн хүчин чармайлтаа нураахгүй байхыг талуудад уриалсан юм.  Энэ хооронд  Умард Солонгос ийнхүү пуужингууд харвасан ч Ерөнхий сайд Шинзо Абэ, Умард Солонгосын удирдагч Ким Жон Уннарын  уулзалтыг зохион байгуулах байр сууриа Япон улс өөрчлөөгүйг тус улсын сайд нарын  танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Суга  мэдэгдээд  байна.

Хэдийгээр  Умард Солонгос НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж баллистик пуужингууд харвасан гэх баримт мэдээлэл байгаа ч Умард Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг  шийдвэрлэхийн төлөө Умардын удирдагчтай уулзалт хэлэлцээ хийхэд  бэлэн байгааг тэрээр онцолсон юм.

Эх сурвалж: BBC

koreatimes.co

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *