Breaking News

Вакцины талаарх төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий хаштагуудыг устгаж эхэлжээ

 











Инстаграм сүлжээнээс вакцины талаарх худал, төөрөгдүүлэлт агуулсан мэдээлэл хаштаг бүхий пост, зургуудыг устгаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Инстаграм ч гэлтгүй сошиал сүлжээнүүдээр вакцинтай холбоотой үнэн бодитой, баттай бус мэдээллийг #vaccinescauseautism, #vaccineskill #vaccinesarepoison, #vaccinescausaids гэсэн хаштаг ашиглан түгээж байгаа иргэдийг төөрөгдүүлж буй аж. Эмчлэх эрхээ олон жилийн өмнө хураалгасан, хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц үйлдэл удаа дараа гаргаж байсан нэр бүхий эмч асан вакцинд хамрагдсан хүүхдүүд аутизмтай болдог гэсэн худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан явдал ч гарсан байна. Anti-vaxxer буюу вакциныг эсэргүүцэгчид бодит тоон мэдээлэл, судалгаагүйгээр өөрсдийн бодол, хардалтандаа хэт автан энэ мэтээр худал мэдээлэл түгээдэг. Хуурамч мэдээлэл агуулсан хаштагыг устгалаа гээд анти-вакцинчуудын худал мэдээлэл түгээхийг бүрэн хязгаарлаж чадахгүй ч цааш түгэж, хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж буйгаа Инстаграмынхан мэдэгдсэн юм.

Вакцины талаарх төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий хаштагуудыг устгаж эхэлжээ

Эх сурвалж: instagram.com

twitter.com/hashtag/instagram

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *