
"Хитачи" компанийн бүтээсэн "Азума" гэдэг өндөр хурдны галт тэрэг Лондон хотыг тус улсын Леедс хоттой холбож байгаа юм. Галт тэрэг өнөөдөр буюу лхагва гарагаас эхлэн үйлчилгээнд явж байна. Лондон хотод болсон нээлтийн ёслолд хоёр улсын албаны хүмүүс оролцсон байна.
Технологийн хувьд "Азума" галт тэрэг 200 км/цаг хурдлах боломжтойгоос гадна галт тэрэгний дотор тал буюу зорчигч тээвэрлэх хэсгийн дуу чимээг багасгахын тулд "Шинкансен" хурдны галт тэрэгний технологийг ашигласан байна. Хожим энэ галт тэрэг Лондон хотоос Шотланд хүртэл 930 км зайд зорчино гэж мэдээлж байна.
Японы "Хитачи" компани Европод хэрэгжих галт тэрэгний өөр нэгэн том төсөлд мөн өрсөлдөж буй юм байна. Төсөл Лондон хотыг Нэгдсэн вант улсын бусад хотуудтай цагт 360 км хурдлах өндөр хурдны галт тэргээр холбоно гэж "NHK" мэдээлжээ.Эх сурвалж: NHK
BBC