HUAWEI, SAMSUNG МАРГААНАА ШИЙДВЭРЛЭЖЭЭ 2019.5.16 1483 БНХАУ-ын мэдээлэл технологийн "Huawei" компани өрсөлдөгч "Samsung" компанитай найман жилийн турш шүүхэд мэдүүлсэн зохиогчийн эрхийн тухай маргаанаа шийдвэрлэсэн гэж холбогдох албан ёсны эх сурвалжууд мэдээлсэн байна.Гуандун мужийн дээд шүүхийн мэдэгдсэнээр заргалдагч компаниуд олон улсын хэмжээнд зохиогчийн эрх эзэмших зөвшөөрлийг олгоход хэрэгтэй гэрээг байгуулжээ. Тиймээ цаашид хамтран ажиллах, харилцан ногдуулсан торгууль болон 2011 оноос танилцуулсан 40 гаруй заргыг цуцлах юм байна. Энэ хоёр компани нь утасгүй харилцаа холбооны технологи болон зарим ухаалаг утасны дижитал камерын хулгай хийсэн асуудлаар зарга үүсгэж нэгнээ буруутгасан юм. Мөн талууд учирсан хохирлын улмаас төлбөрөө барагдуулахаар их хэмжээний мөнгөн төлбөр нэхэмжлээд байсан билээ.Эх сурвалж: Зууны мэдээ сонин