Британийн анагаах ухааны хүрээлэнгийн дэргэдэх Молекулын биологийн салбар лабораторийн эрдэмтэд олон жил бичил организмын судалгаан дээр ажилласны эцэст бактери гарган авлаа. Эрдэмтэд үүнийг “И Бактери” гэж нэрлэсэн бөгөөд сүүлийн зургаан сарын туршид дахин кодолсон байна. Байгаль дээрх геномоос синтетик геном нь дөрөв дахин том тул эрдэмтэд маш удаан хугацаанд дахин бүтээх ёстой болсон юм. Хэдийгээр гарган авсан бактери нь дахин хэлбэржих нь удаан, амьдрах чадваргүй мэт байгаа ч идэвхтэй байгааг эрдэмтэд онцолжээ. Британийн эрдэмтэд үүнийг амьд байгалийн тогтолцоог өөрчлөх, аливаа амьд биетийн генийн кодыг хүссэнээрээ зохиох боломжтойг нотлон харуулсан хэрэг гэж үзэж байна.
“Энэ бол шинжлэх ухааны салбарт гарсан маш том дэвшил байлаа. Магадгүй саран дээр хүн бууснаас илүү үр дүнтэй ч байж мэднэ. Үүнээс бид генийн түвшинд нь дахин зохиох боломжтой эсэхийг мэддэггүй, мэдсэн ч боломжгүй гэж ойлгодог байлаа шүү дээ” гэж Лондон хотын Эзэн хааны коллежийн Синтетик биологийн төвийн эрхлэгч Том Эллис ярьсан юм.
Аливаа амьд биетийн геном аденим, тиамин, гуанин, цитозин гэсэн үндсэн дөрвөн элементээс бүрддэг. Британийн эрдэмтэд дээрх дөрвөн элементээс гадна амино хүчлийг 20 дахин их байхаар тооцож протейны агууламжийг нь нэмжээ. Судалгааны материалаа ирэх долоо хоногт Британийн шинжлэх ухааны академид танилцуулах юм байна.
Эх сурвалж: Лондон хотын Эзэн хааны коллежийн Синтетик биологийн төвийн эрхлэгч Том Эллис