АНУ-ын бизнесмэн, Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс бусад амжилттай хүмүүсийн нэгэн адил номын хорхойтон билээ.
Билл Гейтс жилийн дотор 50 ном уншиж дуусгадаг талаараа 2016 онд “New York Times”-д ярьж байв. Тэр ихэнхдээ өөрт нь шинэ зүйл зааж сургах баримтат төрлийн номууд сонгон уншдаг аж.
Тэрээр “MIT Technology Review” сэтгүүлд ярихдаа “Унших бол дэлхийн түүх, эрүүл мэнд, технологи зэрэг бүх сэдвээр шинэ зүйл сурах миний дуртай хэлбэр” гэв. Тус сэтгүүл түүнийг 2019 оны онцлох технологийн арван шинэ нээлтийг нэрлэхийг хүссэн бөгөөд ингэхдээ доорх номуудыг ашиглажээ.