АНУ-ын Флорида мужийн Сент-Питерсберг хотод Испанийн алдарт уран зураач Сальвадор Далигийн музей байдаг. Музейн удирдлагууд саяхан нэгэн гайхалтай үйлчилгээг үйлчлүүлэгчиддээбэлэг барьсан юм. Энэ бол Домогт Сальвадор Далигийн амьд мэт дижиталхувилбарыг бүтээн үйлчлүүлэгчидтэй харилцах, мэдээлэл солилцох боломжтой технологийн дэвшлийн шинэ үйлчилгээ юм.
Сальвадор Далигийн уран бүтээлийн цоо шинэ үзэсгэлэнгийн танхим үүд хаалгаа нээгээд байна. Танхим гэхээс сүүлийн технологийн дэвшлийг ашигласан үзмэрийн үйлчилгээ гэхэд болно. Далигийн музейн гол нэрийн хуудас бол түүний амьд сэрүүн цагтаа туурвисан давтагдашгүй бүтээлүүд. Хэдийгээр Сальвадор Дали 1989 онд амьсгал хураасан ч дижиталорчинд түүнийг дахин амьдруулж чадсан юм. Түүний дүрс зургийг ашиглан мэргэжлийн жүжигчний тусламжтайгаар Далийг амилуулсан байна. Дижитал хувилбарын Сальвадор Далитай яриа өрнүүлж, түүний уран бүтээлийн талаар асууж ярилцаж болно. Тэр бүү хэл түүнтэй сэлфи зургаа хүртэл хамт авахуулж болно гэж хэлэхэд таатай байна.
Сальвадор Дали амьд сэрүүн байхдаа ямар зан ааш, яриа хөөрөөтэй байсан тэр бүгдэд ойртуулахыг хичээсэн гэжээ. Түүний музейд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 200 мянган хүн очиж сонирхдог гэсэн мэдээлэл байна. Тус музейд түүний 96 ширхэг тосон зураг, 100 гаруй усан будгийн зураг болон 1300 орчим график, уран баримал, ном товхимол байдаг юм.
Эх сурвалж: The Verge