Breaking News

LoL-ын гар утасны хувилбарыг хөгжүүлж байна

 АНУ-ын тоглоомын хөгжүүлэгч Riot Games, Хятадын Tencent-тэй хамтран алдарт “League of Legends”-ын (LoL) гар утасны хувилбарыг бүтээж байгаа хэмээн Reuters мэдээлжээ. Одоогоор Reuters-ын тус нийтлэлд Riot Games болон Tencent-ын зүгээс ямар нэгэн хариу мэдээлэл өгөөгүй байна.

League of Legends нь өдгөө дэлхийн хамгийн олон тоглогчтой компьютерт зориулсан тоглоомоор нэрлэгддэг. Харин уг тоглоомыг хөгжүүлдэг Riot нь 2015 онд Tencent-д худалдагдаж охин компани нь болоод байгаа юм.

Хэрэв тус тоглоом зах зээлд нэвтэрвэл Riot Ази хэрэглэгчийн тоогоо асар олноор нэмэгдүүлэх боломжтойгоос гадна ашиг орлого нь ч мөн нэмэгдэнэ. Учир нь Азид компьютер болон консолын тоглоомноос гар утасны тоглоом олон тоглогчтой байх хандлага бий.

Хэдэн жилийн өмнө Tencent-ын зүгээс LoL-ын утасны хувилбарыг бүтээх саналыг Riot-д тавьсан ч няцааж байсан удаатай. Үүний дараа 2015 онд Tencent MOBA төрлийн Honor of Kings нэртэй тоглоомыг бүтээж Хятадад маш их амжилтыг дагуулсан ч бусад оронд хит тоглоом болгож чадаагүй юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *