Их Британийн физикч Брайан Кокс "Манай дэлхий, далай, голтой Марс, Сугар, Меркури гэсэн гурван цэнхэр өнгөтэй хөрш гаригтай байсан байж болох талаар "Гариг" хэмээх баримтат цувралд ярьсан байна. Тэрээр халуун гадаргуутай Сугар, Меркури гаригийн болон хүйтэн Марс гаригт амьдрахад тохиромжтой газар байж болох юм гэв. Харин Брайан Кокс, Эндрью Кохен нар бүх гаригаас амьдрал хөгжихөд Марс гариг хамгийн тохиромжтой нь цэнхэр өнгөөр гэрэлтдэг байсан. Горхи голдьролоороо, гол хөндийгөөр урсдаг байсан гэсэн байна.
Дулаахан, хортой агаартай Сугар гариг нь хамгийн анхны тэнгис далай, цэнхэр тэнгэр, үүлтэй гариг байсан байж болзошгүй ажээ. Амьдрал бий болж үүсч хөгжихөд хангалттай хүрэлцэх хоёр тэрбум жилийн турш ийм байсан байж болох юм. Харин олон жилийн турш цуглуулсан судалгааны баримтаар хийсэн үр дүнд Сугар гаригийг анхны усаар бүрхэгдсэн гариг байсан гэж онцолсныг Брайан Кокс, Эндрью Кохен нар баталсан байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин