Breaking News

Фэйсбүүк ирэх онд өөрийн криптовалюттай болно

“Фэйсбүүк “GlobalCoin” нэртэй криптовалютыг хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулна” хэмээн BBC мэдээлжээ. Фэйсбүүк шинэ криптовалютаа энэ оны сүүлчээс туршиж эхлэх аж.

Түүнчлэн Фэйсбүүк өнгөрсөн саруудад хэд, хэдэн крипто арилжааны фирм, банкны төлөөлөлтэй уулзан, GlobalCoin-ы аюулгүй байдал, хэрэглэх боломжуудын талаар ярилцжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Интернет судлаач Росс Сандлер “Фэйсбүүк өөрийн криптовалюттай болсноор 2021 он гэхэд орлогоо 19 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ” гэж хэлсэн удаатай.

10 жилийн өмнө Фэйсбүүк “Facebook Credits” нэртэй цахим мөнгийг зах зээлд нэвтрүүлэх гэж оролдсон ч бүтэлгүйтэж байсан юм. BBC-гийн үзсэнээр энэ зун GlobalCoin-ы талаар илүү мэдээлэл ил болох аж.

Өнгөрсөн Баасан гарагт гарсан уг мэдээллийн дараа томоохон криптовалютуудын үнэ 5-11 хувиар нэмэгджээ.

                                                                                                                                            Эх сурвалж: BBC 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *