Breaking News

Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд хамтарна

 



















АНУ-ын зүгээс БНХАУ-ын харилцаа холбооны томоохон компаниудад хориг тавьсан. Тиймээс Бээжин хамгийн сүүлийн үеийн технологи, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн тулд олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсч байгаагаа мэдэгдсэн байна. Мөн дэлхийд хүчин чадлаараа хоёрт ордог энэ гүрний компани, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн энэ салбарын үйл явцыг бэхжүүлэхийн тулд дэлхийн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


Тухайлбал, Хиймэл оюун ухааны Бээжингийн академи, "Алибаба", "Baidu" гэсэн компани хиймэл оюун ухааны судалгааг хийхийн тулд олон улсын түншүүдтэйгээ харилцаагаа сайжруулахыг уриалсан байна. Харин БНХАУ-ын Засгийн газар энэ судалгаанд ахиц гаргахын тулд бусад оронтой энэ боломжийг хуваалцах, энэ өндөр технологийн салбарыг ашиглахыг хүсч байгаагаа мэдэгджээ.

Энэ талаар Хиймэл оюун ухааны Бээжингийн академийн захирал Зэн И "Хиймэл оюун ухааны хөгжил нь хүн төрөлхтөнд тулгараад байгаа асуудал юм. Үүнийг зөвхөн бусад орон хоорондоо тохиролцон хамтран ажилласнаар хйимэл оюун ухааныг бий болгож чадна. Энэ нь бүгдэд нь ашигтай" гэж ярьсан байна.

БНХАУ хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд их анхаарч байгаа юм. Мөн технологийн салбарт шинэ хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, түүний хэрэглээг тус улсын эдийн засгийн бусад салбарт  нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулсан байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *