Breaking News

Тавдугаар сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд

 
 












1."Computex 2019" үзэсгэлэн


Компьютер болон компьютерын эд анги үйлдвэрлэгчдийн шинэ шийдэл, технологи болон бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг хамгийн том үйл ажиллагаа болох "Computex" нь 5-р сарын 28-нд эхэлжээ. Ингээд компьютерын технологийн томоохон төлөөлөгчдийн шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.
 




 














  • "AMD" шинэ график карт  50 жилийн ойгоо тэмдэглэж буй "AMD" компани 3-р үеийн "Ryzen" процессорууд болон "Navi" график картаа танилцууллаа.
 
 















\Шинээр танилцуулсан процессоруудын хамгийн эхний загвар нь  "Ryzen 7 3700X"  бөгөөд 329 ам.долларын үнэтэй аж. Харин дунд зэргийн хүчин чадалтай загвар болох "Ryzen 7 3800X" нь 399 ам.долларын үнэтэй бол хамгийн хүчирхэг загвар болох "Ryzen 9 3900x" нь 499 долларын үнэтэйгээр ирэх 6-р сарын 7-ноос худалдаанд гарах юм 

Үйл ажиллагааны үеэр "Ryzen 9 3900x" загвар болон "Intel" компанийн "Intel Core i9-9920Х" процессорыг харьцуулан шалгахад "AMD"-ын бүтээгдэхүүн 18 хувиар илүү хурдтай ажиллаж байсан юм.

Харин шинэ график картынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй бөгөөд ирэх 6-р сард болох видео тоглоомын үзэсгэлэн "E3"-аар бүрэн хэмжээний танилцуулга хийнэ гэдгээ зарлажээ.
  • "Asus"-ын шинэ бүтээгдэхүүнүүд  Тайванийн компьютер, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч "Asus" компани 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа билээ. Тэр ч утгаараа өөрсдийн шинэ, онцгой загваруудыг тус үйл ажиллагааны үеэр танилцуулсан юм.

 
















"Asus Zenbook" зөөврийн компьютерууд шинэчлэгдсэн бөгөөд "trackpad" нь хулганы үүрэг гүйцэтгэхээс гадна нэмэлт жижиг дэлгэц болгон ашиглаж болохоор болжээ.

Мөн 4К нягтаршилтай 2 дэлгэц бүхий "ZenBook Duo" болон "ZenBook Pro Duo" гэх 2 шинэ зөөврийн компьютероо танилцуулсан юм. Нэмэлт жижиг дэлгэцийг нь төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болох ба худалдаанд гарах үнийг нь одоогоор зарлаагүй байна.

"Asus Zenfone 6"

Мөн "Asus" компани "Zenfone" ухаалаг утасныхаа шинэ загварыг танилцууллаа. Шинэ "Zenfone"-ийн нүүрэн тал нь бүхэлдээ дэлгэц байх бөгөөд урд талдаа камергүй, арын хос камер нь эргэж "selfie" камер болдог онцлогтой аж. Энэхүү утас нь ойролцоогоор 500$ долларын үнэтэй худалдаанд гарах юм.

  • "NVIDIA"-ийн шинэ дэлгэцүүд                                                                                                                                                                                       График карт үйлдвэрлэгч "NVIDIA" энэ жилийн үйл ажиллагаагаар шинэ график картбус  видео тоглоомд зориулагдсан дэлгэцүүдээ танилцуулжээ. 4К нягтаршилтай, "G-Sync" технологи ашиглан 144Hz-ийн хурдад хүрэх энэхүү дэлгэцүүд нь зөөврийн компьютерт ашиглагдах боломжтой юм.  

 













Түүнчлэн "Dell", "Intel", "Microsoft" гэх мэт томоохон үйлдвэрлэгчид нэгэн хэвийн загварыг эвдсэн олон шинэлэг бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.

Ухаалаг технологийн шинжээчид ирээдүйд компьютер болон ухаалаг төхөөрөмжүүд хэрэглэгчдийн боломж, бүтээлч байдлыг дэмжсэн хэв загвартай болно хэмээн тооцоолж байна. Мөн "Virtual Reality" буюу зохиомол бодит байдал дээр тулгуурласан технологи илүү хөгжих хандлагатай байгааг сануулжээ.

2."Huawei"-ийн хориг

Энэ сарын 15-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын мэдээлэл, харилцаа холбоо, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч "Huawei" компанитай Америкийн компаниуд болон байгууллагуудыг хамтран ажиллахыг хориглосон юм.

Ингэснээр Хятад улс "Android" үйлдлийн системийг "Huawei" брэндийн ирээдүйд гарах шинэ ухаалаг утаснуудад ашиглах боломжгүй болсон ба "Google"-ийн үйлдлийн системийн шинэчлэлүүд болон "Playstore", "Google chrome", "Google maps" зэрэг аппликэйшнүүдийг ашиглах эрхгүй болжээ.

Энэ нь АНУ болон Хятадын хооронд болж буй "Худалдааны дайн"-ы сөрөг тал гэж шинжээчид дүгнэсэн бөгөөд утасгүй сүлжээний ирээдүй болох "5G" сүлжээг ашиглах боломжийг хааж байна хэмээн буруутгасан юм. 

Сүүлийн жилүүдэд хямд үнэтэй хүчирхэг ухаалаг утаснуудаараа технологийн зах зээлд хүч түрэн орж ирсэн "Huawei" компани нь утасгүй сүлжээний систем, төхөөрөмж үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөгч юм. Утасгүй сүлжээний дараагийн төвшин болох "5G" сүлжээ нь тэдний одоогоор хийж буй хамгийн том ажил нь билээ.

Гэвч АНУ "Huawei" компанийн ухаалаг утас, төхөөрөмжүүдийг тагнуулын зорилготой ашиглагдах боломжтой бөгөөд БНХАУ-ын засгийн газрын хараат компанийг мэдээллийн салбарт томоохон байр суурь эзлүүлэх нь улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн үзжээ.

Харин "Huawei" компанийн зүгээс хэрэглэгчдэдээ хандаж "Энэхүү хориг нь одоо "Android" үйлдлийн систем ашиглаж буй ухаалаг утаснуудад ямар ч нөлөө үзүүлэхгүй бөгөөд ирээдүйд бид өөрсдийн гэсэн үйлдлийн системийг бүтээх болно" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Engadget
The Verge
caak.mn
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *