Breaking News

“Ай Ти Экспертс” компани Dell брэндийн албан ёсны шийдэл нийлүүлэгч боллоо

Ай Ти Экспертскомпани нь дэлхийн технологийн салбарын тэргүүлэгч  Dell  Technologies компаний  мэдээлэл технологийн шийдлүүдийг Монголын уул уурхайн компаниудад нийлүүлэх эрхтэй албан  ёсны  шийдэл нийлүүлэгч  боллоо.









Тус брэндийн борлуулагч болсноор Ай Ти Экспертс компани нь уул уурхайн салбарын хэрэглэгчдэд  компьютер, нөүтбүүк, сервер, сторэйж, тоног төхөөрөмж, энтерпрайз технологиудыг албан ёсны эрхтэйгээр хямд үнээр нийлүүлэн, ахисан түвшний тусламж үйлчилгээг үзүүлэх, зөвлөгөө, сургалт өгөх боломж бүрдэж байгаа юм.

Ай Ти Экспертс2011 оноос  хойш уул уурхaйн мэдээллийн технологийн шийдлээр тэргүүлэгч Австрали улсын ‘MAPTEK PTY LTD”-ийн албан ёсны дистрибютээр ажиллаж Оюу Толгой ХХК, Эрдэнэт ТӨҮГ, Тийсс Хишиг Арвин ХХК зэрэг томоохон  уул уурхайн компаниудад мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлсэн туршлагатай компани юм.

Уул уурхайн цахим шилжилтийг Dell үгүйгээр төсөөлөх аргагүй.











Dell Precision Workstation загварын супер компьютерууд ордын нөөцийн тооцоолол, 3 хэмжээст загварчлал, уурхайн төлөвлөлт оновчлол хийх  зэрэг асар өндөр тооцоолон бодох чадвар, график хүчин чадал шаардсан ажлуудыг маш хурдан хугацаанд боловсруулахад тусгайлан зориулагдсан юм.

Dell Edge Gateway загварын эмбедэд компьютерууд уул уурхайн машин тоног төхөөрөмжүүдийн мэдээлийг цахим болгож нэгдсэн байдлаар хянах, удирдах боломжтой болгоход зориулагдсан IoT Hub юм.

Dell XPS загварын зөөврийн компьютер нь өндөр хүчин чадал, гоёмсог дизайны төгс хослол бөгөөд хамгийн сүүлийн үеийн 9 процессор, GeForce RTX 2000 хүчирхэг график картыг нэгтгэсэн маш нимгэхэн, хөнгөхөн авсаархан супер компьютер юм.  


Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *