Breaking News

“Google-ээс асуу” уралдаанд оролцож 1 жилийн эрхтэй 4G Modem хожоорой

 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 371 жилийн ой, “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан “Интернэттэй талбай” нэртэй утасгүй интернэтийн байнгын үнэгүй үйлчилгээг нэвтрүүлэх нээлтийн өдөрлөгийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар “Телемакс коммуникэйшн” ХХК-тай хамтран 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах гэж байна. Мөн уг өдөрлөгт “М-Си-Эс Ком” ХХК оролцож сонирхолтой шинэ технологийн танилцуулга хийх юм. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн дунд хөдөлгөөнт интернэт ашиглан  мэдээлэл хайх “Google-ээс асуу” нэртэй хөгжөөнт уралдаан зохион байгуулна.
Уралдаанд хүссэн хүн бүр өөрийн WiFi холболттой бүх төрлийн ipad, гар утас болон зөөврийн компьютертойгоо ирж өргөнөөр оролцож 1 жилийн эрхтэй 4G Modem хожоорой.


Уралдааны шагнал:
1-р байр нэг хүн    “Телемакс коммуникэйшн” ХХК-ий  "4GMobile  WiMAX"-ийн USB модем-1ш
2-р байр нэг хүн     “Телемакс коммуникэйшн” ХХК-ий  нэрийн бэлэг
3-р байр нэг хүн     “Телемакс коммуникэйшн” ХХК-ий  нэрийн бэлэг
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *