Breaking News

“Уул уурхай-Мэдээллийн технологи” экспо

 Энэ сарын 27-ны єдєр Монголын программ хангамж vйлдвэрлэгчдийн холбоо, (МПХVХ), Монголын уул уурхайн vндэсний ассоциаци (МУУVА), АНУ-ын Олон улсын хєгжлийн хєтєлбєрийн

Эдийн засгийн бодлогын шинэчлэл, єрсєлдєх чадварыг сайжруулах тєсєл болон Хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ-аас хамтран зохион байгуулж буй “Уул уурхай-Мэдээллийн технологи” Экспо амжилттай явагдаж єнгєрлєє.

Энэхvv шинэ тутам бєгєєд хамтарсан арга хэмжээ нь Монгол улсад хурдацтай хєгжиж буй уул уурхай болон мэдээллийн технологи (МТ)-ийн салбарыг уулзуулах, улмаар дотоодын компаниудад уул уурхайн салбар дахь мэдээллийн технологийн эрэлт хэрэгцээг хангах боломжийг олгох зорилготой байлаа.

Энержи Ресурс, Оюу толгой, Лэйтон Майнз, Тетис Майнинг зэрэг vндэсний болон олон улсын томоохон компаниудаар тэргvvлсэн 50 гаруй уул уурхайн компаниуд “Уул уурхай-Мэдээллийн технологи” Экспогоор зочилсон ба МТ-той холбоотой эрэлт хэрэгцээ, бэрхшээлийн талаар санал бодлоо чєлєєтэй солилцлоо.

“Уул уурхай-Мэдээллийн технологи” Экспоны vеэр програм хангамжийн 25 гаруй компаниуд хамгийн сvvлийн vеийн технологи, бvтээгдэхvvнээ vзvvлэн танилцуулсаны хажуугаар уул уурхайн компаниудын эрэлт хэрэгцээг хангах єєрсдийн шийдлvvдийн талаар товч танилцуулга хийсэн.

“Уул уурхай, МТ-ийн компаниудын аль алинд нь маш чухал арга хэмжээ болж байна. Ялангуяа программ хангамжийн тулгамдсан хэрэгцээтэй байгаа уул уурхайн компаниуд нийлvvлэгчээ эндээс олох бvрэн боломжтой. МТ-ийн маш олон чиглэлийн, орчин vеийн, шилдэг технологи, бvтээгдэхvvнийг Монголдоо хийж бvтээх бvрэн боломжтойг олж мэдлээ” гэж МУУVА-ийн гvйцэтгэх захирал Н. Алгаа сэтгэгдлээ хуваалцлаа.

МПХVХ-ны ерєнхийлєгч Ц. Буянцогтоо “Нvvр тулан ярилцах, бvтээгдэхvvнээ таниулах нь одоогийн харилцагчаа хадгалж vлдэхэд тєдийгvй шинээр харилцагч олж авах, тэдний эрэлт хэрэгцээг ойлгоход маш чухал юм. Бид мєн энэ арга хэмжээний vеэр уул уурхайн компаниудын эрэлт хэрэгцээг илvv ойлгох зорилгоор судалгаа авч чадлаа” гэлээ.

Харин Оюу Толгой компанийн МТ-ийн менежер М. Кумар“Энэ арга хэмжээ нь уул уурхай, МТ- ийн салбарынханд мэдээлэл, харилцааны технологи (МХТ)-ийн хэрэгцээ, бэрхшээлvvд, vvнийг vндэсний компаниудын тvвшинд шийдэх шийдлvvд, тvvнчлэн МТ-ийн компаниуд хєгжлийн чиг хандлагаа тодорхойлох чухал боломж олгож байна. Уул уурхайн МХТ нь уул уурхайн компаниудын алхам тутамд, цаашилбал уул уурхайн салбарын амжилтын гол тvлхvvр болсон Оюу толгой шиг олон олон уул уурхайн том компаниудын vйл ажиллагааг дэмжин ажиллах чиглэлээр Монголын МТ- ийн салбарыг хєгжvvлэхэд маш чухал юм.” гэж дvгнэн хэллээ.

Монголын програм хангамж vйлдвэрлэгчдийн холбоо нь програм хангамжийн салбарын хєгжлийг олон улсын тvвшинд хvргэж Монгол улсын эдийн засгийн тэргvvлэх салбар болгон хєгжvvлж, оюун ухаан, мэдлэгт суурилсан эдийн засгийн бvтцийг бий болгоход хувь нэмэр оруулах эрхэм зорилготойгоор 2007 оны нэгдvгээр сарын 15-нд байгуулагдан vйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Одоогийн байдлаар програм хангамж, МТ- ийн шийдлvvд, бизнесийн процессийн ре-инжиниринг ба зєвлєх vйлчилгээ, техник хангамжийн засвар vйлчилгээний чиглэлээр мэргэшсэн 25 гаруй компани гишvvнээр элссэн байна.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *