Breaking News

Эверест уул 3G технологитой боллоо

Гар утасны хамгийн сүүлийн үеийн технологи болох 3G сүлжээний үйлчилгээний станцыг пүрэв гаригт Эверест уулын хормойд байрлууллаа. Непалын “Ncell” үүрэн телефон, интернэтийн оператор энэхүү станцыг далайн төвшнөөс 5200 метрийн өндөрлөгт орших Горакшеп тосгоны ойролцоо байрлуулсан байна.

Энэ үйлчилгээний хурд секундэд 3,6 мегабит бөгөөд шаардлагатай үед 7,2 мегабит хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм. Эверестийн ойролцоо нийт есөн станц ашиглалтад оржээ. 3G технологийн үйлчилгээг жил бүр дэлхийн ноён оргилд ирдэг 30 мянган жуулчинд зориулан хийж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *