Та өмнө нь Ortustech гэж сонсч байсан уу? Бараг л үгүй байх. Тэгвэл
Casio гэж сонсож байсан байж таарна. Ortustech нь Casio Computer болон
Toppan Printing хоёрын хамтарч жижиг болон дундаж хэмжээний дэлгэц
үйлдвэрлэдэг компани юм. Тус компани аравдугаар сарын 25-ны өдөр 4.8-хан
инчийн хэмжээтэй, 1920 х 1080 пикселийн буюу Full HD цэгийн нягтралтай
HAST (Hyper Amorphous Silicon TFT) дэлгэцийг үйлдвэрлэхээ албан ёсоор
зарласан гэнэ. Энэ дэлгэц нь 160 градусын өнцгөөс харж болох бөгөөд,
16.8 сая өнгө ялгаж, 458 ppi нягтралтайгаар дүрс гаргах чадалтай. Өөрөөр
хэлбэл дэлхийн хамгийн өндөр нарийвчлалтай, хамгийн жижиг Full HD
дэлгэц гэж нэрлэж болох юм байна.

Эх сурвалж: “Компьютер таймс”