Breaking News

Xerox корпораци хямралын үед гаргаж буй бодлого

 Эдийн засгийн хямралтай цаг үед ч судалгаа шинжилгээ хийн, шинийг санаачилж, хөгжиж дэвжих нь хямралд өртөхгүй байх нэг арга юм. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд Xerox компани болон тус компаны зохион бүтээгчид 609 АНУ-ын патент авсан нь компаны жил бүрийн шагнал хүртсэн патентийг нэмэгдүүлэх зорилтыг 3-ний 1-ээр давж биелүүлэхэд том түлхэц болсон байна.

Xerox - ийн шинэчилэлийн группын захирал Sophie Vandebroek хэлэхдээ “Эдийн засгийн хямралтай үед ч компаниуд шинэчилэлээ зогсоож болохгүй, үгүй бол ирээдүйд хүндхэн байдалтай тулгарах болно. Та зөвхөн өнөөдрөө хамгаалахын төлөө маргаашийг золиосолж чадахгүй. Манай шинэчилэлд оруулж байгаа хөрөнгө оруулалт нь Xerox үргэлж тэргүүлэгч байх баталгаа болох төдийгүй шинэ зах зээлд гарах боломж олгодог. Бид ч үүгээрээ их бахархдаг, манай үе үеийн 2300 гаруй ажилчид тус бүр 5 буюу түүнээс дээш патент авсан нь үнэхээр гайхалтай амжилт юм.” гэжээ. 

2008 оны патентуудаас зарим нээлтүүдийг дурдвал:

АНУ-ын патентын дугаар: 7377971, Phaser 8860-д хэрэглэгддэг бага энергийн хатуу хор. Энэ нээлт нь энергийн хэрэглээг багасгахад тустай.

АНУ-ын патентын дугаар:7413842, сайжруулсан ЕА тоннер буюу нарийн ширхэгтэй хорны технологи нь хорны хэрэглээг улам өргөжүүлдэг. ЕА тоннер нь дүрсний чанарыг сайжруулж, энергийг үр дүнтэй ашигласнаар хорны хэрэглээг багасгадаг. ЕА тоннерээр хэвлэгдэж байгаа хуудаснууд нь жирийн хорноос 40-50% бага материал хэрэглэдэг.

2008 онд Xerox 29 шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, дэлхийн хэмжээнд 230 шагнал урамшуулал хүртсэн. АНУ-ын 8900 хүчинтэй патент эзэмшдэг төдийгүй Xerox компани байгуулагдсанаас хойш дэлхийн бусад улсуудын 55000 патент эзэмшдэг байна.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *