Breaking News

Mogul Үйлдвэрийн тухай

 

Үйлдвэрийн тухай

Компьютерийг стандарт горимын дагуу үйлдвэрлэж, эд ангиудын хоорондох зохицлыг зөв тохируулах нь цаашид компьютер найдвартай, бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцлийг бүрдүүлдэг. Дэлхийн алдартай брэнд компьютерүүд чанар чансаа, техник үзүүлэлт, хийц загвараараа хэрэглэгчдэд танигдаж чадсаны гол нууц нь үйлдвэрлэлийн процесс бүртээ технологийн горимыг хатуу баримталж, эд ангиуд хоорондын нийцлийг лабораторийн хяналт дор байлгадагт оршдог. М-Си-Эс Электроникс компани дэлхийн хөгжлийн энэхүү чиг хандлагаас үл хоцрон, Монголд анх удаа олон улсын стандартын шаардлагыг хангасан, бүрэн автомат компьютерийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь Монголын хэрэглэгчдэд чанарын өндөр стандарт хангасан үндэсний брэнд компьютерийг хэрэглэх боломж бүрдлээ.

 

 

Дамжлагаар үйлдвэрлэхийн давуу тал
 

Үйлдвэрийн бүхий л процесс бүрэн автоматжуулагдсан. Иймд гараар угсрахад хүний хүчин зүйлээс хамаарч гардаг алдаа дутагдлууд байхгүй болох юм. Мөн компьютер бүр чанарын хяналт бүхий технологийн горимтой үйлдвэрлэлийн шат дамжлагуудаар үйлдвэрлэгдэн, лабораторид тестлэгдэнэ. Өөрөөр хэлбэл бид олон улсын стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргана.

Компьютерийн эд ангиуд

Дэлхийн алдартай брэндүүд хамгийн сайн эд ангиудыг сонгож бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бид 2000 оноос хойш компьютер угсарсан арвин туршлагатай тул салбартаа тэргүүлэгч компаниудтай хамтарч ажиллаж байна. Жишээ нь Intel, Microsoft гэх мэт компаниудыг дурьдаж болно.

Үйлдвэрлэлийн процесс 

1. Үйлдвэрлэлийн өмнөх туршилт, нийцлийн лаборатори
2. Бүрэн автомат угсралтын шугам

3. Чанарын лаборатори

Могул брэндийн үйлдвэрлэлийн 5 давуу тал

1. Угсралтын бүх процес бүрэн автоматжуулагдсан
2. Чанарын хяналт бүхий технологийн горимтой
3. Компьютер бүрийг тестлэх лаборитортой
4. Стандартын шаардлага хангасан үйлдвэрийн барилга байгууламжтай
5. Хүний хүчин зүйлээс хамаарсан алдаа дутагдал гарахгүй
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *