Гэртээ зурагтаа асаахад өнөөх танил гүүглэ гарч ирээд, түүн дээр үзчихмээр юм хайх цаг удахгүй болжээ.
Учир нь саяхан Гүүглэ шинэ бүтээгдэхүүн гаргах гэж буйгаа танилцуулснаар тэд ТВ хэмээх шинэ зах зээлд хөл тавьж орлоо (Apple TV, Hulu Desktop, TiVo зэргийг санаж байна уу).
Шинэ
бүтээгдэхүүн нь уламжлалт ТВ нэвтрүүлэг (Dish TV) болон Интернэт ТВ
(YouTube, Hulu, Amazon) шинж чанарыг хослуулсан Hybrid TV байх ба
нээлттэй платформ байх ба ҮС нь Andriod Linux, хөтөч нь Google Chrome
байна гэнэ. Удирдлага буюу tv remote төхөөрөмжөөр iPhone, Android
төрлийн утасыг ч ашиглах боломжтой юм ба Google, Intel, Sony, Logitech
компаниуд хамтарч ажиллах болсон байна.
Эх сурвалж: http://erkhemee.blogspot.com