Breaking News

Хамгийн жижиг утасгүй хэвлэгч

Samsung America өнөөдөр цоо шинэ утасгүй хэвлэгчээ танилцууллаа. CLX-3175FW, ML-1630W ба SCX-4500W загварууд нь дотоод 802.11b/g уайрлэс холболттой бөгөөд цаг, орон зайг тань хэмнэж хамгийн гол нь ширээг тань ямар нэгэн утасгүй харагдуулах нь юу юунаас илүү чухал бөлгөө. Samsung CLX-3175FW бол өнгөт 4-үйлдэл-1 дор багтаасан хэвлэгч, хувилагч, сканер ба факсын үүргийг гүйцэтгэнэ. ML-1630W нь одоогоор дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй утасгүй хэвлэгч ба хар өнгөтэй төгөлдөр хуур мэт л харагдах ба хамгийн чимээ багатай хэвлэгчээр мөн тодорчээ.

Samsung CLX-3175FW, ML-1630W ба SCX-4500W загваруудын үнэ нь $642.99, $285.99 ба $428.99 байх аж.

Эх сурвалж:   www.dot.mn

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *