Lexmark өнөөдөр өөрсдийн таван шинэ өнгөт хэвлэгчийг танилцуулав. Хар болон нэмэлт гурван өнгийн тусламжтайгаар өнгөт хэвлэлийг чанартай, бага өртөгтэйгөөр хэвлэх боломжийг олгож байгаа юм.
- Z1300– нь $25 –ийн үнэтэй үндсэн хэвлэгч ба хараар 22 хуудсыг 1 минутанд харин 16 хуудсыг өнгөтөөр 1 минутанд хэвлэдэг. 2 төрлийн хор ашигладаг ба хар ба CMY. 3 төрлийн нэмэлт хороор та 6 өнгөөр хэвлэх боломжтой.
- X2500—нь 3 функцыг өөртөө багтаасан. Хэвлэх, сканердах, хувилах. $60 үнэтэй хэвлэгч нь хараар 22 хуудсыг өнгөтөөр 16 хуудсыг 1 минутанд хэвлэдэг.
- Z1420– $80-ийн үнэтэй хэвлэгч нь ганцхан функцтай USB оролт ба wireless сүлжээнд ажиллах боломжтой аж. Хараар 24 хуудсыг ба өнгөтөөр 18 хуудсыг 1 минутанд хэвлэдэг.
- X3550—нь хэвлэх, сканердах, факсдах боломжыг $80-т олгож байна. Дотроо санах ойн кардтай бөгөөд PictBridge порттой ба 4 хуудсыг хараар 17 хуудсыг өнгөтөөр 1 минутанд хэвлэх боломжтой. Wireless холболтыг хийж болох нэмэлт тохиргоотой.
- X4550—нь шинэ үеийн хэвлэгчийн нэг. Wireless модемтэй, зураг хэвлэх, энгийнээр хэвлэх, сканердах, хувилах функцтай ба өөрийн гэсэн дотоод санах ойтой. PictBridge порттой хараар 26 хуудсыг, 18 хуудсыг өнгөтөөр 1 минутанд хэвлэх боломжтой.
Бүх принтерүүдийг худалдаж авах боломжтой ба хэвлэхэд ашиглах програмыг ашиглаж, засахад хялбар болгосноороо онцлог болжээ.
Эх сурвалж: www.dot.mn