Breaking News

Acer хоёр дэлгэцтэй лэптоп танилцууллаа

 
Acer хоёр дэлгэцтэй лэптоп танилцууллаа

Acer компани хоёр дэлгэцтэй Acer Iconia Touchbook концепт загвараа танилцууллаа. “Дэлхийн анхны гарын 10 хуруу мэдрэх хос дэлгэцтэй нөүтбүүк” хэмээн тодотгосон уг лэптоп нь 14 инчийн хоёр дэлгэцтэй, 2,7 кг жинтэй, Windows Home 7 Premium үйлдлийн системтэй, Intel Core i5 процессортой юм. Мэдрэгчтэй хоёр дэлгэцтэй учир мультимедиа, энтертайнмент, харилцаа холбоо, интернэт орчинд ажиллах зэрэгт тун хялбар байх гэнэ.

Engadget-ийн мэдээлснээр Acer Iconia Touchbook нь 4GB RAM-тай, 750GB хатуу дисктэй, өөр дээрээ вэбкамер болон микрофонтой, USB оролт, HDMI, VGA гаралттайгаас гадна утасгүй интернэтэд холбогдох юм байна. Харин үнийн тухайд одоохондоо мэдээлээгүй байна.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *