Breaking News

Халаасны прожектор

 
Халаасны прожектор

pocket_projector_01

Их сургуульд байхад багш нар анги анги руу нэг прожектор чирээд л явж харагддаг байж билээ. Одоо (монголд бол 2-3 жилийн дараа байж магадгүй юм) харин ингэж том юм чирч явах шаардлагагүй болсон бололтой. Microvision хэмээх компаниас SHOWWX+ нэртэй халаасанд багтах бяцхан прожекторыг өнөөдрөөс худалдаанд гаргажээ. Халаасанд багтах прожектор үйлдвэрлэх нь цоо шинэ зүйл биш боловч уг прожекторын хувьд арай өөр. Уг прожектор нь 5000:1 contrast харьцаатай учраас бүүдийж, харагдахгүй байна гэж санаа зовох шаардлагагүй. Бас өөрийнхөө батерейгаар 2 цаг тасралтгүй ажиллаж чадах бөгөөд iPhone, iPad, iPod-той шууд холбогдож ажилладаг юм. Нэг компьютер, нэг прожектор чирч өөртөө лай удаж явахын оронд хоёр халаасандаа смартфон, халаасны прожектор хийгээд явбал бас л амар юм даа.

Эх сурвалж: “Компьютер таймс”

pocket_projector_02

pocket_projector_03

pocket_projector_04

pocket_projector_05
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *