Citrix Delivery Center
Citrix Delivery Center бол програм хангамж, компьютерүүдийг шаардлагатай үед виртуалчилж, хэрэглэгчид хаанаас ч аюулгүй хандаж ашиглаж болох динамик виртуалчлалын систем юм. XenDesktop, XenApp, XenServer 6a NetScaler зэргээс тогтсон Citrix Delivery Center нь сервер, компьютерүүд, програм хангамжуудыг виртуалчилж, datacenterт төвлөрүүлэх ба шаардлагатай үед ашиглах боломжоор хангана. Citrix Delivery Center нь компьютер ба datacenter -ийн удирдлага хяналтыг хялбаршуулж ашиглалтын зардлыг 50 хүртэлх хувиар бууруулна.
Citrix Delivery Center нь IT –г хурдан ажиллахад туслана.
► Алсаас ажиллах, зайнаас ажиллахад гарах зардлыг арилгах эхлэл болсон
► Аюулгүй, үр бүтээлтэй гадны ажиллах хүчийг ашигласнаар хөдөлмөрийн хөлсийг бууруулсан.
► Уян хатан ажиллах арга барилыг бий болгох
► Салбарыг IT-д маш хурдан суурилуулах
► Нэгдэх өсөн дэвшихэд хурдан
► Тасалдлыг хамгийн бага болгож бизнесийн тасралтгүй ажиллагааг хангана.
► Стандартын тохиролд нийцүүлэх хялбаршуулсан төслүүдтэй.
Citrix XenDesktop
Маш олон байгууллагууд компьютерүүдээ бүхэлд нь хянах виртуалчлах арга хайж байдаг. Өнөөдөр, бие даасан компьютерүүд нь тус тусдаа үйлдлийн систем, програм хангамж, хэрэглэгчийн тохиргоотой тул нэг нэгээр удирдаж хянах аргаар зохицуулдаг. IT удирдлагууд энэ бэрхшээлийг арилгаж, байгуулла-гынхаа IT хзрэгцээг бүхэлд нь хангах арай өөр шийдэл хайж байна, Citrix XenDesktop бол хаанаас ч хандаж ажиллаж болдог Windows орчинг бий болгох компьютерийг виртуалчлах ба VDI шийдэл юм. Ажил гүйцэтгэх, мэдлэг боловсруулах, хөдөлгөөнт хэрэглэгч алин ч байлаа гэсэн XenDesktop -ийн тусламжтай хурдан, аюулгүй хандаж програм хангамжуудыг ашиглахаас гадна, дэлгэцийн нягтрал өндөр байна.
Энэ бүгдийг FlexCast™ технологийн тусламжтай хийх ба энэ нь ямар ч төрлийн компьютер, төхөөрөмжийг виртуалчлахад зориулагдсан.
XenDesktop -ийн тусламжтай танай IT ердөө нэг л үйлдлийн систем, түүн дээр ажиллаж байгаа програм хангамж, хэрэглэгчийн мэдээлэл зэргийг удирдан хянаж, бизнесийн хэрэгцээ өсөхийн хэрээр динамикаар нэмж удирдаж болно.
XenDesktop 4 нь компьютерийн виртуалчлалын биелэлтийг нэмэгдүүлж, хэд хэдэн Citrix HDX технологийг сайжруулснаар хэрэглэгчийн таашаалыг нэмэгдүүлсэн.
XenDesktop 4 нь Flash multimedia болон бусад 3 хэмжээст график, вэб камер, дуу дамжуулах, салбар нэгжүүдэд хандах зэрэг програмуудад гайхалтай зохицож сүлжээний зурвас ашиглалтыг 90% хэмнэж ажиллах тул хэрэглэгчдэд ихэд таашаагдсан.
Citrix XenApp
Citrix XenApp бол програм хангамжийг виртуалчлах шийдэл бөгөад Windows програм хангамжуудын удирдлага хяналтын зардлыг 50 хүртэлх хувиар бууруулна. Хуучны програм хангамж суурилуулах технологитой харьцуулахад, with Citrix XenApp-aap виртуалчилсан програмууд нь:
► Datacenter-т програм хангамжуудыг төвлөрүүлж зардлыг бууруулна.
► Мэдээлэл, програмд хандаххандалтыг хянаж, нууцлалыг сайжруулна.
► Хэрэглэгч хаана ч байсан хандаж програмыг хэрэглэнэ.
Дэлхийн 100 сая гаруй хэрэглэгч хэрэглэдэг XenApp бол програм хангамжийн виртуалчлалын стандарт болсон гэж хэлж болно.
Програм хангамжийг виртуалчилснаар IT-ийн ажилтан ердөө нэг л удаа datacenter-т програмтай ажиллана гэсэн үг. Тэдгээр програмууд Windows компьютеруүдэд дамжиж сүлжээгүй үед ажиллах, эсвэл datacenter-ийн өндөр хүчин чадалтай сервер дээр ажиллаж сүлжээгээр ямар ч төрлийн төхөөрөмж, үйлдлийн системд ажиллана.
XenApp нь сулжээтэй, сүлжээгүй ямар ч виртуалчлал ашиглаж байгаа тохиолдолд Citrix HDX технологийн тусламжтай хэрэглэгчдийн таашаалыг хүртэнэ. HDX нь виртуал програм хангамжийг ашиглах, хэрэглэгчийн төхөөрөмж, сүлжээ, байршил харгалзахгүй хандах боломжоор хангана
Компьютерүүдийн удирдлага хяналтын зардлыг 50 хүртэл хувиар бууруулсан.
Citrix виртуалчлалын тусламжтай IT шинэчлэл, багцууд, програм хангамж, үйлдлийн системүудийг байгууллагын хэмжээнд зуу буюу мянга мянган хэрэглэгч бүрд суурилуулахын оронд зөвхөн нэг п удаа суурилуулж, шууд ашиглах бүрэн боломжтой болно. Удирдлагын нэг л орчин IТ ажилтны цагийг хэмнэж үр ашигтай ажиллах боломжоор хангаж тэднийг хэрэглэгч болгонд биечлэн очиж үйлчлэх ажлыг багасгадаг,
Datacenter -ийн удирдлага хяналт, ашиглалтын зардлыг багасгана. Citrix виртуалчлэл ба сүлжээ нь танай сервер, компьютер, сүлжээ, хадгалах байгууламжийг хурдан хялбархан нэгтгэж, хянаж удирдахад хялбар болгоно.
► Мэдээллийг шахаж нягтруулах, түр хадгалах, оновчилсноор сүлжээний ачааллыг 75% бууруулна
► SSL,TCP холболтын функцуудээс ангижирснаар вэб серверийн хэрэгцээг 60% бууруулна
► Хэрэгцээнд тулгуурлан image дамжуулдаг тул хадгалах байгууламж, image удирдлага хяналтын хэрэгцээг багасгана.
Бизнесийн тасралтгүй ажиллагаа, М&А, стандарт тохирол, салбарын өргөтгөлд зориулсан виртуалчпал. Citrix Delivery Center-ийн тусламжтай програм хангамжийг виртуалчилж ашигласнаар IT үйлчилгээ илүү хурдан болж урган гарч ирж байгаа бизнесийн хэрэгцээг төвөггүй биелүүлэхээс гадна өндөр өртөгтэй үндсэн хөрөнгө ашиглах шаардлагагүй.
Citrix XenServer
Citrix XenServer бол томоохон хэмжээний сүлжээ буюу enterprise ангилаллын сүлжээнд зориулсан, cloud орчны серверийн виртуалчлалын платформ юм. Энэ нь байгаа системийг шууд шилжүүлэх, төвлөрсөн олон серверийн удирдлага хяналтын онцгой чадварыг агуулсан байдаг. XenServer нь нээлттэй хүчирхэг серверийн виртуалчлалын шийдэл тул нийлмэл статик datacenter орчныг динамик, уян хатан орчинд хувиргаснаар datacenter-ийн өртгийг үндсэндээ бууруулж, IТ үйлчилгээг удирдах, хянахад хялбар болгодог. XenServer нь Хеn hypervisor стандартад үндэслэгдсэн.
Citrix NetScaler
Citrix NetScaler бол нийлмэл вэб програмын контроллер бөгөөд хадгалах (cache), HTTP шахалтын аргаар ажилладаг ба 4-7 түвшний ачааллын тэнцүүлэл ба мэдээллийн шилжүүлгийн функцүүдийн тусламжтай урсгалын хяналтаар зохицуулагддаг. NetScaler нь мөн PCI-DSS, SSL VPN хамгаалалт бүхий вэб програмын firewall ын тусламжтай програмын нууцлалыг хангадаг. NetScaler нь цаашилбал програм хангамж ба вэб сервергүйгээр програмын хэвийн ажиллагааг хангаж, SSL, серверийг батжуулснаар нууцлалыг сайжруулдаг. Вэб програм ашиглах нийт өртгийг бууруулж, хэрэглэгчийн таашаалд нийцэх төдийгүй, програм хангамжуудыг 5 дахин илүү ажиллуулна, NetScaler-ийн параллель тооцооллын пСоге™технологи нь олон процессорын гаргаж чадаагүй загвар, өргөтгөх боломжийг нээж өгсөн юм