Intel планшетад зориулсан чип үйлдвэрлэв

Intel компани мабайл чипний зах зээлд хүч сорихоор планшетад зориулсан чип үйлдвэрлэж эхэллээ. Хэдий Intel ширээний болон зөөврийн компьютер үйлдвэрлэлд шаардлагатай нийт чип эрэлтийн 80 хувийг дангаараа хангадаг ч, гар утас, планшетад зориулсан чип нь санасныг бодоход харьцангуй эрэлт багатай байгаа бололтой. Сүүлийн үеийн хандлагаар хүмүүс лэптопыг сонгохоос илүүтэй планшетийг сонирхох болсон нь Intel-ийг орлогын шинэ эх үүсвэр хайхад хүргэжээ.
Гэсэн ч тус компанийн планшетад зориулсан чип нь цэнэг ихээр зарцуулж байгаа тул зөөврийн хэрэгслийн шаардлагад бүрэн нийцэж чадахгүй байна. Тиймээс үйлдвэрлэгчдийн зүгээс ирүүлсэн шүүмжлэлийг хүлээн авч бүтээгдэхүүнээ улам сайжруулах тал дээр дахин ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн чипний дизайн нь x86-аас тэс ондоо байгаа нь хэрэглэгч компаниудыг эргэлзүүлэхэд хүргэж буй нэг шалтаг болжээ. Харин шинэчлэн сайжруулсан чипээ Intel энэ оны сүүлээр худалдаалж эхлэх юм.