Breaking News

PlayStation 3 шинэ браузертэй боллоо

PlayStation 3 шинэ браузертэй боллоо       
PlayStation 3 тоглоом Webkit орчны шинэ браузертэй болсон бөгөөд Netflix үйлчилгээнд нэвтрэх боломжтой болсон тухай NeoGAF сүлжээний хэрэглэгчид мэдээллээ. Өмнө нь PlayStation 3 тоглогчид Netfront браузер ашигладаг байсан юм.
Гуравдугаар сарын 31-нээс эхлэн Webkit орчны шинэ хувилбар буюу Android системтэй Google Chrome хэрэглэж эхэлсэн аж. Энэ браузерээр видео аудио, SVG форматын график болон Adobe Flash хэрэглэх боломжтой болсон.
Түүнчлэн PlayStation 3 ХМВ шинэ үйлдлийн системийг суулган, шинэ интерфейс болон холбооны функцийг ашиглаж болох юм.

Н.Тунгалаг
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *