Apple технологийн шинэчлэл хийж байна

Apple компани iPad болон iPhone-ийн дараагийн загварыг бүтээх ажилдаа оржээ. Энэ удаа тус компани маш хөнгөн бөгөөд хамгийн чанартай байх технологийг судалж, түүн дээрээ тулгуурлан шинэ загваруудаа үйлдвэрлэхийг зорьж байна. Тиймээс хэрэгслүүдийнхээ гаднах корпуст ашигладаг байсан хөнгөн цагаан, цэвэр гангийн оронд техникийн алмазны нягтруулсан хэлбэрийг ашиглаж, технологийн шинэчлэл хийж магадгүй байна.
Apple компани 2009 онд өөрийн бүтээгдэхүүний гаднах корпусыг шинэ технологи ашиглан үйлдвэрлэх патентийн эрхийг авахаар хүсэлт гаргасан бөгөөд одоо албан ёсоор ашиглах эрхтэй болсон бололтой. Шинэ технологийн сургаар ажиглагчид Apple-ийг iPad-ийн шинэ загварыг ирэх нэг жилийн хугацаанд гаргаж магадгүй хэмээн таамаглаж байна.
Б.Энхцэцэг