
YouTube болонGoogle анх удаа шууд хамтран ажиллаж байна. Google компани дэлхийд алдартай хамтлаг, дуучид, хөгжимчдийн тоглолт болон олон улсын чанартай спортын арга хэмжээ гэх зэргийг шууд нэвтрүүлдэг “YouTube Live”-ийг дамжуулах платформтой болсон тухайгаа албан ёсоор зарлалаа. YouTube сүлжээ олон улсын чанартай хэд хэдэн арга хэмжээг шууд дамжуулж байсны дотор өнгөрсөн жилийн Энэтхэгийн Пример Лигийг шууд нэвтрүүлж байжээ.
Google шинэ платформоо хараахан бүх улсуудад идэвхжүүлэх боломжгүй байгаа тул YouTube-тэй хамтын ажиллагаатай цөөн орнуудад л нэвтрүүлсэн байна. Гэхдээ тун удахгүй хүрээгээ тэлж, дэлхийн бүх улсыг хамрах зорилготой байгаа тухайгаа Google-ийн зүгээс мэдэгджээ. Ийнхүү Google дээр YouTube-д зориулсан хуудастай болж байгаа нь интернэт хэрэглэгчдийн хувьд таатай үйл явдал боллоо.
Б.Энхцэцэг