Breaking News

GooApple 3G Гар Утас

Ингээд та бүхэндээ нэгэн iPhone 4 ийн маш сонирхолтой хуулбар утсыг та бүхэндээ толилуулъя. Дэлгэрэнгүйг цааш уншина уу?!

1

2

iPhone бол дэлхий дээрх хамгийн алдартай гар утас билээ, гэхдээ энэхүү гайхалтай утасны үнэ тэнгэрт хадсан өндөр байдагийн улмаас хэн бүхэн хэрэглэж чаддагүй. А харин манай хөрш улс хятадад GooApple 3G хэмээх iPhone 4 ийн хуулбарыг гаргажээ. Уг iPhone бусад "Xулхи" iPhone ийг бодвол хамаагүй чанар сайтай бөгөөд үнийн хувьд ч боломжийн ба хамгийн сэтгэлд таалагдсан нь гэвэл "Android" үйлдлийн системтэй юм. Ингэснээр GooApple 3G утас нь "Смартфон" болж байгаа бөгөөд уг утасны нарийн бүтцийг сайн мэдэхгүй ч олж мэдсэн мэдээллээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо.

3

3.5 инчийн дэлгэцтэй, 3G (WCDMA) болон WiFi, GPS, 5мегапиксель камер, Qualcomm CPU (магадгүй 600Mhz), 9.3мм нимгэн бөгөөд оригинал iPhone 4 тэй яг адилхан зэвэрдэггүй гангаар бүтсэн хүрээтэй, стерео speaker болон жирийн жижиг сим ордогоороо ялгаатай(iPhone 4 ийн сим жижиг байдаг бол GooApple 3G утсанд стандарт хэмжээтэй сим таарна гэсэн үг юм). Тэгээд хамгийн хачирхалтай нь "Android 2.2 Froyo" үйлдлийн системтэй бөгөөд тэрхүү үйдлийн системийг засварлаад iOS той адилхан болгосон байна. Мөн USB холболтоор өөрийн computer даа холбох болон WiFi, Bluetooth зэргийг дэмждэг байна. За тэгээд доорхи зураг болон бичлэгийг үзнэ биз дээ.

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *