
Интернэтийн ертөнц дэх цусгүй тулаанд Google компанийн шинэхэн үйлчилгээ +1 товч тун амжилттай явна.
+1 товч нь facebook-ын like товчтой ижил утгатай ба та өөрт таалагдсан мэдээ мэдээлэл, постуудад үнэлгээ өгөх товч юм.
Таны үнэлгээ нь таны найз нар болон харилцагч нарт мэдээ мэдээллээ сонгоход нь тусламж болох ба та ч гэсэн бусдын тусламтайгаар үнэлгээ өндөртэй мэдээллийг цаг алдалгүй сонгон унших боломж бүрдэх юм.
BrightEdge компанийн хамгийн том 10 мянга гаруй сайтуудад судалгаа хийхэд өнгөрсөн зургадугаар сард +1 товчийг 3,6 хувь нь ашиглаж байсан бол энэ сарын эх гэхэд 4,4 болтлоо өссөн үзүүлэлт гарчээ.
Хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг үнэлгээ өгөх товчоор мэдээж facebook-ын Like 10,8 хувьтай тэргүүлсэн бол Google + 4,5 хувь, Twitter share хийх товч 2,1 хувьтай удаалжээ.